The Secret History of the Mongols 750 – 1240
One of the longtime (Mongolia: 1998 – 2005, Germany: since 2005, Malta: january march 2023) works of OtGO (Otgonbayar Ershuu) has been his “Secret History of the Mongols – related in the style of Mongolian painting as a comic.” This comic consists of about 618 pages, which are divided into 12 chapters. Each page features several pictures amounting to a work of about altogether 3000 ink drawings. The “Secret History of the Mongols” was written about 800 years ago and is considered the oldest and most significant Mongolian work of literature – as myth, epos and chronic all at once. It did not contain any illustrations originally. In order to make this history more comprehensive and interesting for all ages, OtGO decided to transform the content of this significant work into Mongolian miniature painting. The idea emerged from his belief that the viewing of images is often easier than reading. One of his main concerns during the development of the comic was to portray ethnic features of the Mongols as well as historical facts and artifacts as precisely and genuine as possible. Therefore he had to pursue extensive researches which lead him into various different academic areas. By including miniature painting in his work he intended to capture something characteristically and traditionally Mongolian.

The Secret History of the Mongols Illustrations: 618 Pages, 3000 pictures by OTGO, 15 x 10,5 cm, ink on paper, 1998–2021 Ulaanbaatar–Berlin

The Secret History of the Mongols Illustrations: 618 Pages, 3000 pictures by OtGO 1998–2021, ink on paper, 15 x 10,5 cm

Otgonbayar Ershuu The Secret History of the Mongols Illustrations: 618 Pages, 3000 pictures by OTGO, 15 x 10,5 cm, ink on paper, 1998–2021 Ulaanbaatar–Berlin
Inside the Studio OtGO Berlin, 2018 Photo by Heinz Schuster

ЗУРААЧИЙН ӨЧИЛ

Манайхан “Монголын Нууц Товчоо”-г ойлгохын тулд олон удаа унших хэрэгтэй гэж ярьдаг. Бид өөрсдөө ойлгоход хэцүү байхад, харийн хэлээр олон орчуулаад ч гадаадынхан бас л ойлгоход төвөгтэй.

Otgonbayar Ershuu The Secret History of the Mongols Illustrations: 618 Pages, 3000 pictures by OTGO, 15 x 10,5 cm, ink on paper, 1998–2021 Ulaanbaatar–Berlin
Inside the Studio OtGO Berlin, 2018 Photo by Heinz Schuster

Монголын түүх болон уран зохиолын хосгүй үнэт энэ бүтээлийг шинэ үеийхэнд илүү ойлгомжтой, сонирхолтой болгох үүднээс зургийн аргаар илэрхийлж болно. Хүн төрөлхтөн анх дотоод санаагаа зураг дүрслэлээр дамжуулан илэрхийлж байсан нь улам боловсонгуй болж дүрст бичиг, хэл соёл, урлаг болтол хөгжсөнөөр хүн нь араатан амьтнаас оюунаараа ялгарах гол суурь болсон байдаг. Харилцааны хамгийн анхны хэрэгсэл болох зураг дүрслэлийг ойлгохын тулд нас хүйс, яс үндэстний ялгаа байдаггүй тул зургаар илэрхийлсэн зүйлийг ойлгохын тулд орчуулга хэрэггүй бөлгөө.

    Монгол зураг:

Эсгий туургат гэрт амьдардаг, бэлчээрийн мал аж ахуйтай нүүдэлчин соёлт Монголчууд өнө эртний дүрслэх урлаг, тэр тусмаа зураасан зургийн өөрийн гэсэн өв уламжлалтай ард түмэн юм. Энэ соёл нь эрт цагаас суурин соёлтой өмнөд хөрш болон барууны соёлоос тодорхой өвөрмөц ялгаатай байдаг нь тэдний амьдралыг үзэх үзэл бодол, сүшиг бишрэл, байнгын нүүдэл суудал болон байгальтайгаа ойр байж Тэнгэр, эх дэлхийгээ шүтэн аргадаж, байгаль дэлхийтэйгээ уялдан зохицож амьдардаг байсантай нь холбон авч үзэх ёстой. Эртний Монголчууд алт мөнгө, эд агуурс хураан цуглуулах шуналгүй өөрийн ахуйд тохирсон нүүдэл суудалд зохицолтой авч явахад авсаархан хэрэглээний зүйлээс өөр эд хогшилгүй байсан соёлын онцлогоос гадна олон арван дайн тулааны хор уршигаас болж энэ цаг үеэс үлдэж хоцорсон өв соёлын эд зүйл болон урлагийн бүтээл тун ховор байдаг. Харин соёлын үнэт өв болох агуйн зураг, хүн чулуу, буган чулуун хөшөө, хадны сүг зураг, хөшөө дурсгал, бичээс, гэрэлт хөшөө, бунхан, овоо тахилга, хиргисүүр зэрэг археологийн дурсгал олон байна.

    Эрхэм зорилго:

Монголын Нууц Товчоо бичигдсэн яг тэр үеийн Монголчуудын зургийн донж арга барил буюу орчин үеийн хэллэгээр тухайн цагийн үеийн зургийн стилиэр энэ номыг зурагжуулах нь миний эрхэм зорилго байсан.

700 -с 1300 оны үеийн Монгол Зургийн талаар баримт мэдээлэл одоо цагт олж авах амаргүй боловч, тэр цаг үед Монголын Эзэнт Гүрэнд айлчлан ирж байсан барууны аялагчид дундаас Виллиам де Рубрук (Guillaume de Rubrouck 1215-1270) 1250-д онд Их Хаан Мөнхийн зөвшөөрсөнөөр хагас жилийн турш хааны ордонд байсан тэмдэглэлдээ Монголчуудын гэр асар болон майхны хана туурганд байсан чимэглэл зургийн тухай дурдсан байдаг нь  1300-д оны эхэн үед хамааралтай Дийзийн цуглуулга (The Diez albums, Staatsbibliothek zu Berlin - Preußischer Kulturbesitz) гэдгээр алдартай, одоогоор Берлин хотын төв номын сангийн эрдэнэсийн санд хадгалагдаж буй Монголчуудын зургуудаар батлагддаг. Тэр цагт Монголчуудын өмнөд хөрш хэдийнээ цаас боловсруулж өргөнөөр хэрэглэдэг байсан нь Монголчуудад нөлөөлж, тэд барууны орнуудаас өмнө цаастай харьцаж сурсан байдаг. Ойролцоогоор A4 цаасны хэмжээтэй усан будгаар зурагдсан эдгээр түүхийн хосгүй үнэт бүтээлүүд бол яах аргагүй Монголчуудын үлдээсэн өв соёлын нэг хэсэг юм. Энэ зургуудыг өөрийн номондоо үлгэр эх болгон тусгаж тус номын зургийн донж төрх, хэм маяг шийдлийг гаргаж ирсэн билээ.

Монгол зураг нарийн чимхлүүр ажиллагаатай учир номын тэр тусмаа хүүрнэн өгүүлсэн үйл явдал түүх өгүүлэхэд их тохиромжтой. Уг номонд нүүдэлчдийн ёс заншил, хувцас хэрэглэл, эд өлгийн зүйлийг илүү дөхөм харуулах үүднээс судалгааны ажилд багагүй цаг зарсан ба тухайн зохиолд дурдагдах үеийн амьдралыг түлхүү үзүүлэхийг зорьсон боловч орчин цагийн нүүдэлчдийн өнөөг хүртэл уламжлан авч цаг хугацааны явцад ялихгүй өөрчлөгдөж ирсэн эд өлгийн зүйлийг оруулахгүй байж чадсангүй. Монгол зургийн хэв маягийг орчин цагийн комик зургийн стильд оруулж зурсан энэ номонд, дайн дажин, аллага хядлага, уур хилэн, цус, догшин ширүүн амьдралыг аль болох бага дүрслэхийг хичээж, түүний оронд угсаатан зүй, монголын түүх, ёс заншил болон соёл урлагийг эерэг талаас нь таниулахад гол анхаарлаа тавьсан бөлгөө.

Комик номыг олон улсад бүх насны хүмүүс сонирхдог, тэр дундаа залуу үеийхэн илүү цуглуулан уншдаг. Залуудаа сурсан мэдсэн зүйл амьдралд илүү үлддэг болой.

Сүүлийн жилүүдэд Монголын Нууц Товчоотой холбоотой судалгаа шинжэлгээний ажлууд маш идвэхитэй амжилттай явагдаж олон төрлийн сонгомол эх гарч байгаа нь түүхч, хэл судлаач эрдэмтэн мэргэд болон оюутандуудад тустай бахархууштай зүйл юм. Харин эгэл хүмүүн болон өөр мэргэжил сонирхолтой хүмүүст энэ судалгааны ажлууд тэр болгонд хүртээл ойлгомж багатай байдаг гэдгийг нуугаад яахав.

Монголын Нууц Товчоог уран зохиол болон уран зургийн аргаар бүхий л үел явдлыг нь уялдаатайгаар урлагт оруулж ирснээр олон хүнд сонирхолтой хэлбэрээр хүргэх боломжтой. Иймд хуучин монгол хэлнээс одоогийн бичгийн хэлээр уран сайхан өнгө аяс ихтэй хөрвүүлсэн Цэндийн Дамдинсүрэн гуайн номыг голчлон баримталж хийгдсэн энэ бүтээлд Гүүш Лувсанданзангийн “Алтан Товч” -с зарим зүйлийг нэмж оруулсан ба номын зургийн донжинд тааруулах гэж олон арван өгүүлбэр сэдвийг товчилж, утга санаагий нь алдагдуулахгүйгээр ялихгүй өөрчлөн бичих шаардлага гарсан тул зарим нэгэн андуурал эндэл гаргасан байж болзошгүй тул эрхэм уншигч таниас хүлцэл өчье.

1998 оноос Монголд эхэлсэн энэ ажил хоёр тивийг дамжин хоёр аравныг туулж Герман улсад гүйцэтгэл засвар хаяналтандаа орж, эхлээд Монгол удаад нь Герман хэлээр олны хүртээл болох цаг ойртож байна. 1998–2005 оны хооронд Улаанбаатар хотод эхний 250 орчим хуудсыг бүтээн зурж судалж байгаад миний бие гэр бүлийн хамт Берлин хотод сурч ажиллаж амьдраах болсон. 2005–2010 онуудад сүүлийн 360 гаруй хуудсыг Берлинд үргэлжлүүлэн бүтээж тус номоо урлаг судлалын талаас нь харсан Магистр (Master of Arts, Berlin University of the Arts) зэргийг герман хэлээр Берлиний Урлагийн Их Сургуульд 2010 онд хамгаалсан болно. 2010–2021 оны хооронд нийт 610 хуудас тус бүрийг хянан тохиолдуулж нэмэлт өөрчлөлтүүдийг оруулснаар 618 хуудас бүхий номын зураг бэлэн боллоо.  Энэ хугацаанд учир мэдэх олон арван судлаач, түүхч, түүх сонирхогчтой уулзаж зөвлөгөө, санаа оноо авч байсныг тэмдэглэн хэлэхэд таатай байна. Үүнээс онцлон хэлэхэд сэтгүүлч, угсаатан зүй, соёл судлаач Г. Бадамсамбуу 2011 оноос голчлон анхаарч дэмжиж, идвэхитэй шүүмж өгсөөр ирсэн ба түүний зөвлөгөөний дагуу Монголын Нууц Товчоонд ордог хуучны уламжлалт оршуулгын заншил, тухайлбал Жамуха болон Толуйн оршуулах ёслолтой холбоотой зургуудыг хийж бүтээсэн болно.

Энэ 23 жилийн хугцаанд Монголд болон гадаадын улс орнуудад Чингис хаан, Монголын Нууц Товчоотой холбоотой хүүхэд залуусд зориулсан зурагт номууд, комикс олон гарч нийтийн хүртээлд хүрч байсныг баяртайгаар харж цуглуулж, судлаж явлаа. Энэ олон номнуудаас миний ном юугаараа онцлогтой вэ гэвэл цагт баригдаж богино хугацаанд амжуулсан ажил огт бус харин энэ олон жилүүдэд өөрөө бие даан хөгжиж Монголын Нууц Товчооны өгүүлбэр үг бүртэй алгасалгүй ажиллаж тунгаан бодож нэг өгүүлбэрийг нэг зургаар илэрхийлж улмаар нэг үгэнд хүртэл нэг зураг зориулан бүтээж түүхэнд гардаг нийт 450 орчим хүн бүрийн дүрийг онцлох зан төрх, нас хүйс, албан тушаал, нийгмийн гарлаар нь тодотгож гарган ирхэд маш их судалгаа тэвчээр, мэдрэмж цаг хугацаа шаардсан нүсэр хариуцлагатай ажил байлаа. Энэ ном бол зөвхөн хүүхэд залуучуудад зориулагдсан ном биш судлаач мэргэжлийн уран бүтээлч, түүхч, урлаг судлаачид хүртэл хэрэгтэй гэсэн зүйлээ эндээс олж авах боломжтой, нэг дор үзээд дуусах биш үргэлж эргүүлэн дахин дахин үзэж шинэ зүйлийг тэр болгондоо нээж таньж байх уран ухаан нарийн хөдөлмөр шингээсэн ажил юм.

Германы монголч эрдэмтэн, Монгол хэл судлаач, уран зохиолын орчуулагч Ренате Баувэ (Renate Bauwe * 1941) 2006 оноос хойш Герман хэлний орчуулган дээр ажиллаад бэлэн болох дөхөж байна. Тус эрдэмтний монгол хэлнээс герман хэл рүү хөрвүүлсэн Ш. Нацагдоржийн "Мандухай цэцэн хатан", С. Эрдэнийн "Анчны гэргий", "Сэрүүн дуганы мөхөл" болон Д. Энхболдын "Паанан" гэх олон ном зохиолууд байдаг билээ.

The Secret History of the Mongols Illustrations: 618 Pages, 3000 pictures by OTGO, 15 x 10,5 cm, ink on paper, 1998–2021 Ulaanbaatar–Berlin
Otgonbayar Ershuu: Die „Geheime Geschichte der Mongolen“ – erzählt als Comic im Stil der mongolischen Malerei (Master Thesis) Institut für Kunst im Kontext, Fakultät Bildende Kunst, Universität der Künste Berlin, 2010

Тус ном нийт 618 хуудас бүхий 3000 орчим хэсэгчилсэн зурагтай ажээ. Комик хэлбэрийн номын зургийг ихэвчлэн компьютерийн тусламжтайгаар зурдаг болсон одоо цагт уламжлалаа хадгалах, залуу үеийхэндээ Монгол зургийн арга барилыг таниулах үүднээс эл номонд орсон бүх зургийг ямар нэгэн компьютер графикийн тусламжгүйгээр бүтээсэн болно.

зураач OtGO Э.Отгонбаяр
2021 он Улаанбаатар – Берлин

"Цагийн хүрд" мэдээллийн хөтөлбөр 2010.03.20 MNB

The Mongolian National Television, 2010 Ulaanbaatar

The Secret History of the Mongols Illustrations: 618 Pages, 3000 pictures by OTGO, 15 x 10,5 cm, ink on paper, 1998–2021 Ulaanbaatar–Berlin

The Secret History of the Mongols Illustrations: 618 Pages, 3000 pictures by OtGO 1998–2021, ink on paper, 15 x 10,5 cm

The Secret History of the Mongols Illustrations: 618 Pages, 3000 pictures by OTGO, 15 x 10,5 cm, ink on paper, 1998–2021 Ulaanbaatar–Berlin

The Secret History of the Mongols Illustrations: 618 Pages, 3000 pictures by OtGO 1998–2021, ink on paper, 15 x 10,5 cm

The Secret History of the Mongols Illustrations: 618 Pages, 3000 pictures by OTGO, 15 x 10,5 cm, ink on paper, 1998–2021 Ulaanbaatar–Berlin

The Secret History of the Mongols Illustrations: 618 Pages, 3000 pictures by OtGO 1998–2021, ink on paper, 15 x 10,5 cm

Otgonbayar Ershuu The Secret History of the Mongols Illustrations: 618 Pages, 3000 pictures by OTGO, 15 x 10,5 cm, ink on paper, 1998–2021 Ulaanbaatar–Berlin
Inside the Studio OtGO Berlin

 OTGO Otgonbayar Ershuu                                         English  German  Mongolian  www.facebook.com/OTGOArtist  Contact